dc.description.abstract |
Монгол улсын банкны салбар нь нийт санхүүгийн системийн 95 хувийг дангаараа бүрдүүлдэг учраас дотоодын санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй юм. 2021 оны 1-р сарын 28-ны өдөр “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганы хурлаар баталснаар Монгол улсад үйл ажиллагаа явуулах 12 арилжааны банкууд нээлттэй болон хаалттай хувьцаат компани болох шаардлага тулгарсан. Монгол улсад хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах арилжааны банк одоогоор байхгүй. Өнгөрсөн хугацаанд банкны салбараас хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан компаниудаас дурдвал 2006 онд Зоос банк 2 тэрбум төгрөг, 2008 онд Анод банк Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалснаар 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож байсан түүхтэй ч удаан хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадахгүй татан буугдсан түүхтэй. Манай улсын арилжааны банкуудын дампуурлын үндсэн шалтгаан нь хяналтын тогтолцоо муу байдгаас үүдэж зохистой шалгуур үзүүлэлтээс давсан чанаргүй зээл ихээр олгодог. Шинэ хуулийн төслийн хүрээнд банкны засаглалыг сайжруулах, засаглалын төвлөрлийг бууруулах, нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас дээш хувьцаа эзэмшихгүй байх зэрэг заалт нь банкны засаглалыг боловсронгуй болгох, ил тод байдлыг нэмэгдүүлэх давуу талтай юм. Санхүүгийн системд нөлөө бүхий тоглогч байх нь нөгөө талаас банкны дампуурал санхүүгийн тогтвортой байдалд хүчтэй нөлөөлнө гэсэн үг. Тиймээс банк санхүүгийн байгууллага зохицуулагч байгууллагын өндөр хяналтад үйл ажиллагаа явуулдаг, банкны хадгаламж болон зээлийн бүтээгдэхүүнүүд даатгагдах ёстой байдаг. Банк богино хугацаандаа ашигтай ажиллахыг зорих ч урт хугацаандаа тогтвортой өсөлттэй ажиллах зорилготой байдаг. Харин банкны үнэлгээ нь банкны ашиг орлогод анхаарахаас илүүтэй банк урт хугацаандаа тогтмол өсөлттэй байж чадах эсэх асуудалд илүү төвлөрдөг буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гэж ойлгож болно. Энэхүү судалгааны ажлаараа банкны үнэлгээний арга загваруудыг Монголын нэр бүхий арилжааны банкийг жишээ болгон сонгож үнэлгээг тодорхойлсон болно. |
en_US |