СЭЗИС - Бүтээлийн сан

Дижитал банканд хүний нөөцийн уян хатан системийг оновчтой ашиглах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Пүрэвдорж, Цогт
dc.date.accessioned 2021-06-23T13:15:20Z
dc.date.available 2021-06-23T13:15:20Z
dc.date.issued 2021-06-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2431
dc.description.abstract Интернэт ашиглалт, мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, түүний хэрэглээ өдөр бүр нэмэгдэж байгаа нь дижиталчлал хэмээх ойлголтыг гаргаж ирсэн бөгөөд дижитал хувьсгал нь орчин үеийн байгууллагууд, тэр дундаа банкны салбарыг олон сорилтуудтай тулгаруулж байна. Банкны салбарын дижитал шилжилтийн үед мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн мэргэшсэн боловсон хүчний дутагдал, мэргэжилтнүүдээ чадваржуулах, хүний нөөцийн системд зайлшгүй хийгдэх өөрчлөлтүүд дурьдаж болох юм. Иймд энэхүү судалгааны ажлаараа Монголын арилжааны банкуудын мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний дутагдалтай байдалд банкны одоогийн хүний нөөцийн системийн хамаарлыг тодорхойлж дүгнэлт гарган, чадварлаг ажиллах хүчээ тогтвор суурьшилтай ажиллуулахад хүний нөөцийн системд ямар өөрчлөлтүүдийг хийх талаар санал зөвлөмж боловсруулсан болно. Монгол хөгжиж буй орны хувьд ирээдүйд банкны салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх чухал шаардлага тулгарч байна. Үүний тулд банкны ирээдүйд бий болох шинэ шинэ систем, үйл ажиллагаа, үйлчилгээ зэргийг нэвтрүүлж, гадны хөгжингүй орнуудаас суралцах хэрэгтэй. Арилжааны банкны цахим буюу дижитал шилжилт нь хүмүүсийн өргөн ашигладаг компьютер, гар утас, бэлэн мөнгөний машин, карт уншигч зэрэг технологиудаар дамжуулан банкны салбарт ирүүлэх шаардлагагүйгээр интернэт сүлжээ ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагч нартаа стандартад нийцсэн, аюулгүй найдвартай, хялбар банкны үйлчилгээг үзүүлэх боломжийг олгож байна. Дижиталчлал нь хүний нөөцийн шинэ чадвар, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр, ур чадвартай хүний нөөцийг шаарддаг бөгөөд хүний нөөцийн системд дижитал хувьсгал нь ямар үр нөлөөг авчрах, агуулгын хувьд юу болохыг тодорхойлоход чиглэгдэж байна. Дижиталчлал гэдгийг зөвхөн техник, технологийн талаас нь бус ажиллах хүч, мэргэшсэн боловсон хүчийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажлын уян хатан байдлыг нэвтрүүлэх шаардлагатайг энэхүү судалгаа харуулна гэдэгт найдаж байна. en_US
dc.subject Цахим шилжилт en_US
dc.subject дижитал банк en_US
dc.subject ажлын уян хатан байдал en_US
dc.title Дижитал банканд хүний нөөцийн уян хатан системийг оновчтой ашиглах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах