СЭЗИС - Бүтээлийн сан

Барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгчдэд татварын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаяр, Бат-Амгалан
dc.contributor.author Мандах, Төгсбаяр
dc.date.accessioned 2021-06-23T12:40:51Z
dc.date.available 2021-06-23T12:40:51Z
dc.date.issued 2021-06-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2429
dc.description.abstract Барилга угсралтын чиглэлийн компаниуд нь улирлын шинжтэй, хөрөнгө оруулагчийн захиалгаар эсвэл өөрсдийн хөрөнгөөр барилга барьж борлуулалт хийх зэрэг үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан нягтлан бодох бүртгэл нь мөн онцлог байдаг. Барилга угсралтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа урт, олон төрлийн туслан гүйцэтгэгчид болон хувь хүмүүстэй хамтран ажилладаг, төлбөр тооцоогоо бартераар шийдэх зэргээс шалтгаалан татварын эрсдэлд өртөх магадлал өндөр байна. НББ-н олон улсын стандарт болон МУ-ын татварын хууль тогтоомжид нийцүүлэн борлуулалтын орлого, зардлаа хүлээн зөвшөөрөхөд ААНОАТ, НӨАТ, бартерын орлогын асуудал, хувь хүмүүстэй гэрээ байгуулж ажиллахад НДШ, ХАОАТ-н асуудлууд үүсдэг. 2019.01.01-нээс 2021.04.04-ны байдлаар Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим санд татварын маргаантай холбоотой 92 хэрэг бүртгэлтэй байгаагаас 26 нь буюу 28% нь барилгын компаниудтай холбоотой хэрэг бүртгэгдсэн байна (ШШЕГ, shuukh.mn, 2020). Энэ үзүүлэлт нь энэ салбарт татварын эрсдлийн удирдлага зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Судалгааны ажлаараа Монгол улсын барилгын салбарын 2010-2020 оны статистик тоо баримт, хууль эрх зүйн орчны мэдээлэлд тулгуурлан барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгч компаниудын нягтлан бодогч, удирдах албан тушаалтнуудаас анкет асуулгын аргаар болон кейс судалгааны аргаар судалгаа авч татварын эрсдэлийн өнөөгийн байдлыг тодорхойлсон. Үр дүнд тулгуурлан уг байгууллагуудад татварын эрсдэлийг удирдах санал зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.subject Татварын эрсдэл en_US
dc.subject Барилгын салбар en_US
dc.subject эрсдэлийн удирдлага en_US
dc.title Барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгчдэд татварын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах