Хураангуй:
Тахь нь нэн ховордсон амьтан бөгөөд 1969 онд хамгийн сүүлд байгальд үзэгдсэн аж.Иймээс тахыг “Олон улсын байгаль хамгаалах холбоо(IUCN)-ы Улаан данс(Red list)-д байгальд бүр мөсөн устсан ангилалд бүртгэсэн ажээ.Манай орны хувьд 2004 оноос хойш тахыг сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд 2020 оны 7 сарын байдлаар Хомын талын тахын тоо толгой 100-д хүрсэн үр дүнтэй ажиллаж байна.
Хомын тал брэнд бүтээгдэхүүнийг зах зээлийн бүтээгдэхүүн болгосноор аялал жуулчлалд тодорхой хувь нэмрийг оруулах, өөрсдийгөө жуулчдад зөвөөр сурталчлах нэгэн арга зам болно гэдэгт итгэлтэй байна.