Хураангуй:
Захиргааны үйл ажиллагааны нэг шинэ эрх зүйн хэлбэр болох захиргааны гэрээний талаарх ойлголт, түүнийг байгуулахад баримтлаж буй нийтлэг журам, журмын хэрэгжилтийн байдал, захиргааны гэрээтэй холбоотой маргааныг захиргааны шүүхээр хянан шийдвэрлэж буй байдалд дүн шинжилгээ хийж, улмаар энэ талаарх онолын болон практик хэрэглээний мэдлэг, мэдэээллийг боловсруулж бусдад түгээх, захиргааны гэрээ байгууллахад баримтлах журам болоод захиргааны шүүхэд гаргах захиргааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, шүүхийн хяналтын хүрээний асуудлыг илүү боловсронгуй болгох чиглэлээр санал дүгнэлт дэвшүүлсэн болно.