Хураангуй:
Корпорацийн венчур капитал нь венчур капиталын хөрөнгө оруулалтын дэд хэсэг бөгөөд 1960 онд анх хэрэглэгдэн гарааны бизнесүүд IPO ихээр хийж байсан үетэй зэрэгцэн хөгжсөн. Инноваци болоод технологийн шинэ цонхыг корпорацууд өөрсдийн гол бизнесийн үйл ажиллагаатай холбон гарааны бизнест хөрөнгө оруулах замаар үүсгэж байна.
МУ-н гарааны бизнесийн экосистем нь тогтвортой хөгжиж байгаа бөгөөд оролцогч талууд болох үүсгэн байгуулагч энтрепренурууд, хөрөнгө оруулагч нар, венчур бүтээгчид, бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрүүд нь хүртэл КВК-г хөгжүүлэхэд томоохон нэмэр болох боломжтой. Онол аргазүйн хүрээнд судалгаа хийхээс гадна Израиль, Казахстан улсын дотоодод венчур капиталын хөрөнгө оруулалтыг хөгжүүлсэн туршлага болоод өмнө нь судлагдаж байсан судалгааны ажлын санал зөвлөмжид суурилан КВК-н загварчилгааг гаргах ба төрийн оролцооны хэлбэрээс хамааран өөр өөр хэлбэрээр загварчлах болно.
Засгийн газраас бодлогын хүрээнд инноваци болон технологийн үсрэнгүй салбарыг [1] ВК –н хөрөнгө оруулалтыг ашиглан хөгжүүлэх, дотоодын томоохон корпорацууд [2] КВК-н хөрөнгө оруулалтаар корпорацийн инновацийг бий болгон цаашид эдийн засгийн чухал үзүүлэлт болгон хэрэгжүүлэх боломжтой юм.