Хураангуй:
Концессын төслийн хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулах замаар хөрөнгө
оруулагчдын итгэлийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, эрсдлийг
бууруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход санал
зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү дипломын ажлын сэдвийг сонгож концессын гэрээний хөрөнгө оруулалттай холбоотой харилцаанд үүсэж буй маргаан, түүний учир шалтгааныг тодруулан концессын төслийн хөрөнгө оруулалтын орчинд анализ хийж шийдвэрлэх боломжит хувь нэмрээ оруулахыг зорисон.