dc.description.abstract |
Дэлхийн томоохон эдийн засгийн хямралууд санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээлээс эхтэй байдаг. Энэ нь санхүүгийн зах зээлд нөлөөлөх хүчин зүйлсүүдийг судлах сэдлийг судлаачидад олгожээ. Энэхүү судалгаагаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд хуулийн хэрэгжилт, зохицуулалтын дарамт зэрэг институцийн орчны нөлөөлөл байгаа эсэхийг шалгахыг зорилоо. Үүний хүрээнд шилжилтийн эдийн засагтай Монгол, Казакстан, Польш, Киргиз зэрэг 4-н улсын хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, хуулийн хэрэгжилтийн индекс зэрэгт тулгуурлан хөрөнгийн зах зээлд институцийн үзүүлэх нөлөөг тодорхойлон судалгаанд панел хамгийн бага квадратын арга, санамсаргүй болон тогтмол нөлөөллийн загварыг тус тус үнэлэв. Судалгаанаас харахад зах зээлийн оролцоо зах зээлийн үнэлгээнд сөргөөр, харин хуулийн хэрэгжилт, зах зээлийн гүнзгийрэл, үр ашигтай байдал зэрэг нь зах зээлийн хэмжээнд эерэгээр нөлөөлдөг байна. Түүнчлэн дундажаас дээш орлоготой улс орнуудад хөрөнгийн зах зээл хөгжих хандлагатай ажээ. |
en_US |