СЭЗИС - Бүтээлийн сан

ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАД ФЕЙСБҮҮК ДЭХ ЗАР СУРТАЛЧИЛГАА НӨЛӨӨЛӨХ НЬ /ноолууран бүтээгдэхүүний жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганболд, Болор-Эрдэнэ
dc.contributor.author Хүрэл-Очир, Цэцэгмаа
dc.date.accessioned 2021-06-23T08:10:25Z
dc.date.available 2021-06-23T08:10:25Z
dc.date.issued 2021-06-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2410
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлыг хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад Фейсбүүк дэх зар сурталчилгаа нөлөөлөх нь сэдвээр ноолууран бүтээгдэхүүний жишээн дээр хийсэн болно. Сүүлийн жилүүдэд Монголчуудын сошиал хэрэглээ ихэссэнтэй холбоотой онлайнаар худалдан авалт хийх зан төлөв эрчимттэй өссөн. Үүнийг дагаад компаниуд зар сурталчилгаагаа явуулахад улам их өрсөлдөөнтэй болж байна. Фейсбүүк нь бага зардлаар хүртээмж өндөртэй зар сурталчилгаа явуулж болдог нэг талбар юм. Тиймээс энэхүү чиглэлээр судалгаа хийх нь цаашдын зар сурталчилгаатай холбоотой судалгааны ажилд үр өгөөжөө өгөх учиртай. Судалгааны ажлыг асуулгын болон гарсан үр дүнг бататгах зорилгоор фокус группын ярилцлага хийсэн. Судалгааны загварыг Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн оюутан Б.Есөнзаяа-н “Хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад Фейсбүүк дэх идэвжүүлэлт нөлөөлөх нь” судалгааны ажлын загварт үндэслэн боловсруулав. Б.Есөнзаяа нь энэхүү судалгааны загварыг боловсруулахдаа Wellington их сургуулийн судлаачид James E. Richard, Sarita Guppy нарын “Хэрэглэгчийн худалдан авах сонирхолд Фейсбүүк нөлөөлөх нь” болон Хойд Африкын Cape Peninsula University of Technology их сургуулийн судлаач Rodney Graeme Duffett-н “Мянганыхны худалдан авах сонирхол болон худалдан авалтад Фейсбүүк сурталчилгаа нөлөөлөх нь” судалгааны ажлуудыг үндэслэн боловсруулсан болно. Судалгааг Монгол улсын 24-65 насны хоорондох 354 хүнээс түүвэр бүрдүүлэн авсны чанар хангагдаагүй түүврийг хасан 320 хүний өгөгдөл дээр шинжилгээ хийн үр дүн гарагсан. Гарсан үр дүнг бататгах зорилгоор 15 хүнтэй фокус группын ярилцлага хийсэн. Судалгааны үр дүнд хэрэглэгчдэд ноолууран бүтээгдэхүүний Фейсбүүк дэх зар сурталчилгаа тэдний худалдан авалтад нөлөөлдөг ба хариу үйлдэл(Reaction) сэтгэгдэл(Comment) нь тэдний худалдан хүсэл эрмэлзэд хамгийн их нөлөөлдөг байна. Мөн ямар төрлийн ямар агуулгатай контент хэрэглэгчдийн худалдан авалтанд нөлөөлж буйг тодорхойлсон. Судалгааны үр дүнд үндэслэн дотоодын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад санал зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject Фейсбүүк дэх зар сурталчилгаа, Худалдан авах хүсэл эрмэлзэл, худалдан авалт, ноолууран бүтээгдэхүүн, зар сурталчилгаа, хариу үйлдэл, сэтгэгдэл, түгээлт, нийтлэл en_US
dc.title ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАД ФЕЙСБҮҮК ДЭХ ЗАР СУРТАЛЧИЛГАА НӨЛӨӨЛӨХ НЬ /ноолууран бүтээгдэхүүний жишээн дээр/ en_US
ife.Диплом.Зөвлөх Сайнбаяр, Мөнхбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах