СЭЗИС - Бүтээлийн сан

Цэвэр алое вера бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганболд, Сайнбилэг
dc.contributor.author Мөнхнасан, Гуамарал
dc.date.accessioned 2021-06-23T08:06:11Z
dc.date.available 2021-06-23T08:06:11Z
dc.date.issued 2021-06-23
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2409
dc.description.abstract Дэлхийн улс орнууд алое вераг ихээхэн сонирхон хэрэглэх болжээ. Үүнийг дагаад манай улсад алое хэрэглэх хүмүүс цөөнгүй болсон байна. Алое нь олон төрлийн аминдэм, эрдэс бодис, амин хүчлээр баялаг учраас тэжээлийн бодисуудаар бие махбодыг хангахаас гадна дархлаа сайжруулах, нян, бактер устгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Шинэ эд эсийн нөхөн төлжилтөд онцгой үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ нь олон мянган жилийн хэрэглээ, судалгаагаар батлагдсан тул жинхэнэ зуун наст нь эрүүлжүүлэн залуужуулах гайхалтай увидастай, шидэт ургамал гэж хэлж болно. Гол төлөв нь эм, эмчилгээний зориулалтаар ашиглах ба хоол үйлдвэрлэлд хооллох дуршлыг сайжруулах зорилгоор шүүс, ундаа, ханд байдлаар зөвхөн шүүсийг нь хэрэглэж байна. Алое вера нь гэдэс дотрыг цэвэрлэдэг, хоол боловсролтыг сайжруулдаг, нянгийн эсрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед хүмүүс илүү биед хэрэгтэй ач тустай бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэх болсон. Тухайлбал, хийжүүлсэн ундааг уухаас илүү эрүүл мэндэд тустай ундаа эсвэл усыг ихээр сонгон хэрэглэх болсон. Хийжүүлсэн ундааны хувьд хоолны шингэлтэд сайнаар нөлөөлдөг ч ясны сийрэгжилтэнд муугаар нөлөөлдөг. Алое шүүсний хувьд олон сайн талтай учир Монголчууд бидний амьдралын хэв маягт тохирсон ундаа гэж бид боддог. Учир нь бид буруу хооллолтоор маш их хооллодог бөгөөд цаашлаад хөдөлгөөний дутагдалд орсон байдаг. Хөдөлгөөний дутагдалд орох аваас ходоод гэдэсны гүрвэлзэх хөдөлгөөн суларч хоолны шингэц ч мууддаг. Иймд Монголчуудын хэв маягт тохирсон энэхүү жүүсийг зах зээлд нэвртүүлэх судалгааг хийхээр зорилоо. en_US
dc.subject Алое вера, жүүс, эрүүл мэнд en_US
dc.title Цэвэр алое вера бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах