СЭЗИС - Бүтээлийн сан

Гялс эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тамир, Төгөлдөр
dc.contributor.author Ганболд, Номин-Эрдэнэ
dc.date.accessioned 2021-06-23T03:42:42Z
dc.date.available 2021-06-23T03:42:42Z
dc.date.issued 2021-06-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2398
dc.description.abstract Энэхүү судалгаа нь “Гялс” эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулахад оршино. Эрүүл мэндийн үйлчилгээнд өвчтөний сэтгэл ханамж нь эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болдог тул эмнэлгүүд эмчилгээ оншилгооноос гадна үйлчилгээний байгууллага гэдэг талаасаа үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамжтай байлгах чухал хүчин зүйлсүүд дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Сэтгэл ханамжийн хэмжээг тодорхойлж, эмнэлгийн үйл ажиллагаа болон үйлчилгээний чанар,эмч нарын үйл ажиллагааг үнэлэх, сайжруулах зорилгоор энэхүү судалгааг хийх нь зүйтэй гэж үзэж байна. Судалгааны зорилго нь өвчтөний сэтгэл ханамжийн хэмжээсийг тодорхойлох, эмнэлгүүдийн сэтгэл ханамжийн хэмжигдэхүүнийг хувь хүн, байгууллагын хүчин зүйлд дүн шинжилгээ хийх зорилготой болно. Судалгааг сэтгэл ханамжийн гол хэмжигдэхүүн болох SERVQUAL асуулгын аргаар авсан ба номинал өгөгдөхүүн болон ликертийн шкалыг ашигласан. Энэхүү судалгаанд эмнэлгийн үйлчилгээний 5 хүчин зүйлийг авч судалсан. Судалгаанд Гялс эрүүл мэндийн төвийн байнгын үйлчлүүлэгчдээс 521 өгөгдөл цуглуулсан. Судалгаанд сэтгэл ханамжийг болон түүнийг хэмжин SERVQUAL-ын 5 хүчин зүйлтэй эерэг хамааралтай гэх агуулгатай нийт 5 үндсэн таамаглал дэвшүүлж, хамаарлын буюу корреляцийн шинжилгээгээр үндсэн SERVQUAL-ын 5 хүчин зүйлийг 24 хэмжигдэхүүнээр тайлбарлан хамаарлын шинжилгээ хийхэд 5 таамаглалын 4 нь батлагдан 1 нь няцаагдсан. Судалгааны үр дүнд эмч ажилчдын ур чадвар, эмнэлэг үйлчлүүлэгч хоорондын харилцан холбоо сайтай байх нь үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжтай байхад ихэд нөлөөлдөг байна. en_US
dc.subject Эмнэлэг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж,үйлчилгээний чанар, эмнэлгийн орчин, ажилчдын ур чадвар, үйлчлүүлэх шалтгаан, хүчин зүйлс, судалгаа, үйлчлүүлэгч, эмнэлгээр үйлчлүүлэгчид. en_US
dc.title Гялс эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах