dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд гурилын үйлдвэрлэлийг дэмжих, гурилын үйлдвэрүүдийн
тогтвортой үйл ажиллагааг хангах бодлого хэрэгжүүлснээр дотоодын гурилын
үйлдвэрлэл нэмэгдэж 2010 онд 143 мян.тн байсан нь 2020 онд 233 мян.тн болж 163%-
аар өссөн байна. Гэсэн хэдий ч түүхий эдийн нөөцийн тогтворгүй байдал, мөнгөн
хөрөнгийн хомстол зэргээс шалтгаалан улсын хэмжээнд 2019 оны байдлаар 943 мян.тн
үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 63 гурилын үйлдвэр, цех
байгаагаас 10 гурилын үйлдвэр цех тогтмол үйл ажиллагаа явуулан нийт хүчин чадлын
27%-ийг ашигласан байна. Хүнсний аж үйлдвэрийн салбарын чадавхийг дээшлүүлэх
стратеги баримталж байгаа энэ үед компани, үйлдвэр бүр үйл ажиллагаандаа
шинжилгээ хийж, өөрийн стратегиа боловсруулан, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх
шаардлага гарч байна. Мэдээллийн олдоцтой байдал болон судалгааны хүрээнээс
шалтгаалан судалгааны обьектоор “А” ХХК хувийн хэвшлийн компанийг сонгон авч
онолын болон практик судалгаан дээр үндэслэн гадаад дотоод орчны шинжилгээ,
санхүүгийн харьцааны шинжилгээ, санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ хийсэн
бөгөөд компани balanced strategy хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч
тухайн стратегийг хэрэгжүүлэх алхмуудыг санал болгож зөвлөмж боловсруулсан
болно. |
en_US |