Хураангуй:
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий дахинд уламжлалт танхимын
сургалтаас зайн сургалт, цахим сургалтын арга барил руу эрчимтэй шилжиж, өргөн
дэлгэрээд байна. Сүүлийн жилүүдэд цахим сургалтын платформууд цөөнгүй байгаа ч
ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдад зөвхөн нэг агуулгын хүрээнд гүнзгийрүүлэн
судлах боломжтой платформ дутмаг ба тухайн платформын оролцогч талуудын
харилцааг хэрхэн оновчтой зохицуулах талаар ойлголт төдийлөн хөндөгдөөгүй гэж үзэн
ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан математикийн цахим сургалтын
платформ хөгжүүлэх төслийн оролцогч талуудын судалгаа хийх судалгааны орон зай
байна хэмээн үзэж энэхүү судалгааг хийхийг зорьлоо.
Судалгааны оролцогч талуудыг тодорхойлохын тулд төслийн шийдэл тодорхой байх
мөн төсөл хэрэгжих боломжтой эсэхийг шинжилж үзэх шаардлагатай юм. Иймд
урьдчилсан судалгаа, шинжилгээг хийсний дараагаар оролцогч талуудыг тодорхойлон
судалж шинжиллээ.