Хураангуй:
Санхүүгийн зах зээлийг бүрдүүлдэг үндсэн 3 зах зээл байдаг, эдгээр нь мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл юм. Энэхүү 3 зах зээл ижил хэмжээнд хөгжсөнөөр санхүүгийн зах зээл тогтвортой байх хийгээд эдгээр зах зээлийн хөгжлөөр тухайн улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийг үнэлнэ.
Монгол улсад 1990 онд ардчилал гарч Монгол улс чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш мөнгөний зах зээл нэлээдгүй хөгжсөн бол одоо хөрөнгийн зах зээлд нийгэм анхаарлаа хандуулж эхэлж байна.
Энэхүү судалгааны ажлаараа андеррайтерийн үйлчилгээг судалснаар андеррайтерийн үйлчилгээний гэрээ ямар төрлийн гэрээнд хамаарах, гэрээнд учрах эрсдэл түүнийг шийдвэрлэх арга зам ба
Монгол улс дахь андеррайтерийн үйлчилгээ нь олон улсын түвшинд нийцэж байгаа
эсэхийг судалж өөрийн зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөн санал боловсруулсан болно.