СЭЗИС - Бүтээлийн сан

ДОТООД АУДИТЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Алтангэрэл, Одгэрэл
dc.contributor.author Нацагдорж, Алтан-Од
dc.date.accessioned 2021-06-22T07:45:13Z
dc.date.available 2021-06-22T07:45:13Z
dc.date.issued 2021-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2353
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар дотоод аудитын дижитал шилжилтийн өнөөгийн байдалд гарч буй өөрчлөлтүүд болон олон улсын дотоод аудитад дижитал шилжилтэд ашиглаж буй техник технологи, хөгжүүлэлтийн эх үүсвэрүүдийн хэрэглээний төвшинг тодорхойлж судлан дүгнэлт өгч Монгол улсын хувьд ямар төвшинд явж байгааг, дижитал шилжилтийг нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга зам, зөвлөмжийг дэвшүүлэх зорилготой юм. Онолын судалгааны хэсэгт байгууллагын дотоод аудитын талаарх үндсэн ойлголтыг үүсэл хөгжил, аудитын зорилго, зорилт, аудитор хүний ур чадвар, арга аргазүйг дурдаж анхан шатны онолын ойлголтыг нэгтгэхийг зорьсон. Мөн Олон улсад дотоод аудитын дижитал шилжилтийн талаар бичигдсэн судалгаа, эрдэм шинжилгээний нийтлэлүүдтэй танилцаж нийтлэг давтагдсан хөгжүүлэлтийн эх үүсвэрийн талаарх мэдээллийг оруулан дотоод аудитад үзүүлэх боломж, сорилт эрсдэлийг тодорхойлохыг зорьсон. Судалгааны хэсэгт онолын ойлголтоос дотоод аудитын хувьд дижитал шилжилт ямар онцлогтой, бусад байгууллага эсвэл салбар нэгжээс юугаараа ялгаатай байхыг тодорхойлж дижитал шилжилт дотоод аудитад үзүүлэх нөлөө, аудитын үйл ажиллагаанд дижитал шилжилтийг хийхэд хүргэж буй шалтгаан, дотоод аудитын салбарт дижиталчлалыг амжилттай нэвтрүүлэхэд анхаарах зүйлс мөн аудитор хүний мэдлэг, боловсрол, шаардагдах ур чадваруудын өөрчлөлтийг тодорхойлсноор судалгааны хэсэг дэвшүүлсэн зорилго зорилтдоо хүрсэн. en_US
dc.subject дотоод аудит, дижитал шилжилт, судалгаа en_US
dc.title ДОТООД АУДИТЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах