СЭЗИС - Бүтээлийн сан

Үнэ шилжилтийн асуудал ба харилцан хамааралтай талуудын зээлжих зэрэглэлийг тогтоох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбаатар, Сарангэрэл
dc.contributor.author Ганзориг, Маралгоо
dc.date.accessioned 2021-06-22T07:32:05Z
dc.date.available 2021-06-22T07:32:05Z
dc.date.issued 2021-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2350
dc.description.abstract Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг” хөтөлбөрийн 13-р дүрмийг хэрэгжүүлэх алхам болон ЭЗХАХБ-ын Үнэ Шилжилтийн Удирдамжийн шинэчлэгдсэн найруулгын дагуу шинэ Үнэ шилжилтийн стандартыг дотоодын хуулинд авч хэрэгжүүлээд байгаа билээ. Шинэ хуулиудад татвар төлөгчдөд чухал нөлөөтэй олон тооны өөрчлөлтүүд орсон бөгөөд тэдгээрийг зохих ёсоор дагаж мөрдөхөд шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон. Уг шинэчлэл нь ААНБ-ын зээлийн ажил гүйлгээнд хэрхэн нөлөөлөх, хэрэгжилтийг судлах нь тулгамдаж буй асуудлын нэг гэж үзсэн. Энэхүү судалгааны ажлын хүрээнд үнэ шилжилтийн асуудлыг зохицуулсан хуулийн өөрчлөлт, шинэчлэл нь ААНБ-ууд тэр дундаа ХХТ-ын зээлийн ажил гүйлгээнд хэрхэн нөлөөлж, хэрэгжиж буйг өөрийн дадлага хийсэн байгууллага дээрээ үндэслэн өнөөгийн хэрэглээнд нийцүүлэхийг зорисон ба өөрийн туршлагаа судалгаа хийсэн байгууллагын зөвшөөрлийн дагуу мэдээ мэдээлэлд нийцүүлэн зээлийн ажил гүйлгээний үнэ шилжилтийн асуудлыг судлах, хэрхэн үнэ шилжилтийн тайланд оновчтой тусгах, толгой болон охин компаний зээлжих зэрэглэлийг тогтоох арга, аргачлалыг судлах гэсэн зорилт тавин судаллаа. Одоо үйлчилж буй татварын хуулийн заалтуудад харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийсэн ажил гүйлгээ, тэр дундаа зээлийн ажил гүйлгээг бүртгэх тухай, харилцагчийн зээлжих зэрэглэлийг хэрхэн тогтоох гэх зэрэг сүүлийн үед хэрэглэгдэж буй олон улсын жишиг арга, аргачлалыг судласан ба хэрхэн энэхүү арга аргачлалыг ашиглах, хөндлөнгийн харьцуулагдах байдлын судалгааг яаж хийх талаар дэлгэрүүлж судалсан болно. en_US
dc.subject Үнэ шилжилт, зээлжих зэрэглэл, харилцан хамааралтай талууд, толгой компани, охин компани en_US
dc.title Үнэ шилжилтийн асуудал ба харилцан хамааралтай талуудын зээлжих зэрэглэлийг тогтоох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах