СЭЗИС - Бүтээлийн сан

Хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлох /Содон номин констракшн ХХК-ийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Идэрцогт
dc.contributor.author Болдбаяр, Баттулга
dc.date.accessioned 2021-06-22T04:59:33Z
dc.date.available 2021-06-22T04:59:33Z
dc.date.issued 2021-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2341
dc.description.abstract Аливаа байгууллагад үйлдвэр, тоног төхөөрөмж хангалттай байсан ч чадварлаг хүний нөөц, ажилчдын ур чадвар, хүчин чармайлтгүйгээр ямар ч кампани урт хугацаанд ахиц дэвшилтэй үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдаг. Хөдөлмөрийн харилцаа нь ажилтан ба ажил олгогч хоёрын хооронд байгуулсан гэрээгээр хязгаарлагдахаа больж ажилчдын ур чадварыг хөгжүүлэх, ажлын байран дахь ач холбогдлыг нэмэгдүүлэх, өсөлтийн сэтгэлгээтэй баг хамт олон болохыг эрмэлздэг болжээ. Энэхүү судалгаагаараа хүний нөөцийн сургалтын бодлогын байгууллагад үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тодорхойлж, ажилчдын төвшинд сургалтын хэрэгцээг тодорхойлох аргазүйд тулгуурлан Содон номин констракшн ХХК-н ажилчдын сургалтын хэрэгцээг тодорхойлсон. Тодруулбал ажилчдын тасралтгүй сурч, хөгжих, өсөн нэмэгдэх зохион байгуулалттай, уялдаатай системчилсэн төлөвлөгөө боловсруулан ажиллах юм. Тус судалгааг хийхэд сургалтын үнэлгээний арга TNA аргын ашигласан. Содон Номин констракшн ХХК-ийн барилгын материалын үйлдвэрлэлийг хариуцсан инженер техникийн ажилчдыг хамруулж, анкетын судалгаа авсан. Ажил олгогчид “Шинээр төгсөөд ажлын байран дээр гарч буй инженер, техникийн ажилчдад практик ур чадвар байдаггүй. Ажилд авч байгаа хүмүүсээ үргэлж сургах шаардлага гардаг” гэж хэлж байсан бол ажилчид мэргэжлээ дээшлүүлэх, илүү нарийн, мэргэжлийн ур чадварууд шаардлагатай байна гэж тодорхойлсон. Их дээд сургуульд сурахаас илүүтэй 1-3 сарын хугацаатай өдрийн 2-3 цагийн ур чадварын сургалт шаардлагатай хэмээн судалгааны үр дүнгээр гарсан. “Хүнд загас барьж өгөх биш, загас барих аргыг нь зааж өг” гэсэн хятад зүйл үг бий. Иймд мэдлэг, ур чадварын ач холбогдлыг мэдүүлж, ажилчдаа сургах нь чухал юм. en_US
dc.subject Хүний нөөцийн менежмент, Хүний нөөцийн сургалт хөгжил, Сургалт хэрэгцээ, Мэргэжлийн ур чадвар en_US
dc.title Хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлох /Содон номин констракшн ХХК-ийн жишээн дээр/ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах