СЭЗИС - Бүтээлийн сан

ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ ХЭРЭГЛЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ЗАГВАРААР ИЛРҮҮЛЭХ СУДАЛГАА /“ЦОЙЛОГСОZ” ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Энхболд
dc.contributor.author Болд, Итгэл
dc.date.accessioned 2021-06-22T03:21:04Z
dc.date.available 2021-06-22T03:21:04Z
dc.date.issued 2021-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2336
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаараа хэрэглэгч хөгжүүлэлтийн аргачилалын эхний үе шат болох хэрэглэгчийг илрүүлэх замаар технологийн гарааны бизнесийн давтагдахуйц, цар хүрээгээ тэлэх боломжтой бизнес моделийг хэрэглэгч дээр суурилан боловсруулах санал зөвлөмжүүдийг “ЦойлогсоZ” гарааны бизнес жишээн дээр гүйцэтгэсэн болно. Судалгааны зорилгод хүрэхийн тулд хэрэглэгчийг илрүүлэх арга замаар дэвшүүлсэн бизнесийн моделиудыг “ЦойлогсоZ” гарааны бизнест санал болгож болох вэ? Хэрэглэгчийг илрүүлэх арга замаар технологийн гарааны бизнес дээр хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч болох вэ? гэх асуултанд хариулахаар дараах зорилтуудыг тавьсан болно. Судалгааны явцад цар тахалын улмаас 28 хоногийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан зорилтот хэрэгэлэгчидтэйгээ биечлэн уулзаж, ярилцлага авч чадаагүй боловч цахимаар “Google Meet”-ийг ашиглаж ярилцлагыг авч тэмдэглэл хөтөлсөн болно. Ярилцлагын явцад интернет болон төхөөрөмжний чанараас хамаарч ярилцлагын үр чанар буурах асуудлуудтай тулгасан хэдий ч судалгааны эцэст зорилго болон зорилтондоо хүрч чадсан. Судалгааны үр дүнд “ЦойлогсоZ” гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдын таамагласан асуудлууд болон дэвшүүлсэн шийдлүүдийг судалсаны үндсэнд “ЦойлогсоZ” гарааны бизнесийн эхэн үеийн хэрэглэгчид болон эрт олонхын найдвартай мэргэжлийн мэдээллээ олж чаддаггүй болохоор өөрийгөө ажлын байранд голдог гэж тодорхойлж, мэдлэгээ тэлэхийн тулд хамтрач суралцах, сурсан зүйлсээ хуваалцах үеийн залуус дунд салбар цаашлаад мэргэжил бүрийн нэгдлүүдийг үүсгэх нь дээрх асуудлуудыг богино болон урт хугацаанд шийдэх хамгийн оновчтой арга зам гэж тодорхойлж байна. en_US
dc.subject Гарааны бизнес, хэрэглэгчийн хөгжүүлэлт, хэрэглэгчийг илрүүлэх судалгаа, бизнес моделийн хавтгай, давтагдахуйц, цар хүрээг тэлэх, энгийн туршилтын хувилбар, технологи en_US
dc.title ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗАН ТӨЛӨВИЙГ ХЭРЭГЛЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ЗАГВАРААР ИЛРҮҮЛЭХ СУДАЛГАА /“ЦОЙЛОГСОZ” ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах