dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажилд судлаач А.Алалванын 2018 онд хийгдсэн судалгааны ажлын онолын загварыг авч
ашигласан бөгөөд хэрэгцээтэй байдал, сонирхолтой байдал, зуршил, хамааралтай
байдал, интерактив байдал, мэдээллийн хэрэгцээтэй байдал гэсэн 6 контентын хүчин
зүйл худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлдөг хэмээн 40 хэмжигдэхүүнээр 10 таамаглал
дэвшүүлж шалгахад хүчин зүйлийн шинжилгээгээр мэдээллийн хэрэгцээтэй байдал
хасагдаж, бусад 5 хүчин зүйл худалдан авах хүсэл эрмэлзэлд эерэг нөлөө үзүүлдэг хэмээх
үр дүн гарсан. Хүчин зүйлийн шинжилгээн дээр үндэслэн Кластер шинжилгээг хийж
гүйцэтгэн асуулгын судалгаанд оролцогчдийг ижил төстэй зан төлөвийн байдлаараа 4
бүлэгт хуваагдсан бөгөөд тэдгээрийн онцлогийг судлах зорилгоор туршилтын судалгааг
хийж гүйцэтгэсэн. Туршилтын судалгаанд тухайн бүлгийг нас, хүйс, ажил эрхлэлтийн
байдал зэргээрээ төлөөлж чадах оролцогч нарыг санамсаргүйгээр сонгон авч,
ганцаарчилсан байдлаар хүчин зүйлсийг илэрхийлсэн контентуудыг үзүүлэн үнэлүүлж,
тайлбарлуулах замаар худалдан авах хүсэл эрмэлзэлд тухайн хүчин зүйлсүүд хэрхэн
ялгаатай нөлөөлж байгааг болон Хужирт брэндийн хэрэглэгчдийн Персона-г
тодорхойлж, тэдгээр шинж чанартай хэрэглэгч нарлуу чиглэсэн контент бүтээгч нарт
зориулан санал зөвлөмж боловсруулсан. Судалгааг ерөнхийд нь дүгнэвэл 18-26 насныхны
хувьд өнгөлөг зураг дүрстэй байх, сонирхолтой хийц, дизайнтай байх нь худалдан авах
хүслийг нэмэгдүүлж байсан бол 27-32 насныхны хувьд хамааралтай буюу өөрийн хүсэл
сонирхол, зорилгод нийцсэн байх болон тухайн контентын мэдээлэл нь хэрэгцээтэй байх
нь худалдан авах хүсэл эрмэлзлийг илүү нэмэгдүүлж байсан билээ. |
en_US |