Хураангуй:
Шинжлэх ухаан технологийн хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөөгийн нийгэмд түүнийгээ даган хүмүүсийн боловсрол, эзэмших ур чадвар дээшилж байгаа ч аль ч нийгэмд бизнесийн байгууллагын харилцаа түүний соёл, удирдагчийн байр суурь гол үүрэг хэвээр байна. Байгууллагын удирдлага болон ажилчдын хооронд үүсэж буй харилцаа болон тэдний дунд таатай уур амьсгал бүрдэх нь соёлыг бий болгодог. Байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй сайжрах эргэх холбоотой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байгууллагад хэрэгжиж байгаа эсвэл хэлбэржсэн байгууллагын хөгжилд нөлөө үзүүлэхүйц бүх зүйл цаг ямагт сайжирч улам боловсронгуй болж байх хэрэгтэй. Тиймдээ ч байгууллага бүр соёлын өнөөгийн байдалдаа дүн шинжилгээ хийн ирээдүйд ямар түвшинд хүргэхийг зорин ажиллахыг байгууллагын менежерүүд мэдэрч ажиллах нь зүйтэй юм. Иймд хамгийн гол нь байгууллагынхаа соёлын оновчтой арга хэрэгслийг боловсруулан сайжруулах арга замыг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн зохистой үр дүнд хүрч ажиллах нь чухал юм. “Тунамал алт” ХХК-ийн хүрээнд соёлыг удирдахад нөлөөлөх шалтгаан, үр дагавар, нөлөөлж буй хүчин зүйлсийг судалснаар байгууллагын соёлыг илүү өгөөжтэй арга замыг тодорхойлсон болно.