Хураангуй:
Монголд гадаад орнуудад байгаа нэгдсэн crowdfunding буюу олон хүнээс хөрөнгө босгох зарчимд тулгуурласан систем алга байгаа юм. Монголд эрүүл мэндийн шалтгаанаас болж хандив хэрэгтэй олон тооны хүмүүс байгаа ч бүгд хаана хандахаа мэддэггүй. Учир нь энэ талаар нэгдсэн сан эсвэл систем гэж байдаггүй. Үүнийг ашиглан зарим овжин хүмүүс луйвар хийх ч тохиолдлууд гардаг. Энэ олон хүнд чиглэсэн нэгдсэн зохион байгуулалт байхгүй байгаа тул энэ асуудлуудыг шийдэх гарц нь нэгдсэн хандивын систем байх юм. Уг бүтээл нь энэхүү хандивын системийн прототайпын хөгжүүлэлт болон түүний шинжилгээнүүдийг багтаасан.