СЭЗИС - Бүтээлийн сан

Уламжлалт бус мөнгөний бодлогын үр нөлөөний судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Ганбаатар, Ариунаа
dc.date.accessioned 2021-06-21T09:21:53Z
dc.date.available 2021-06-21T09:21:53Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2314
dc.description.abstract 2008-2009 оны Санхүүгийн хямралын дараагаар Төв банкууд стандарт буюу уламжлалт мөнгөний бодлогын үр нөлөө нь зарим тохиолдолд хязгаарлагдмал байгаа учир шаардлагатай үед уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглах хандлагатай болжээ. Монголбанк 2007 оноос хойш инфляцыг урьдчилан таамаглах зорилтот дэглэмийг хэрэгжүүлж ирсэн ба бодлогын хүүг бодлогын гол хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд үүнийг Мөнгөний Бодлогын хороо тохируулдаг. Манай улсын хувьд 2012 оноос эхлэн экспортын бүтээгдэхүүний эрэлт болон үнэ буурч, манай улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт багасах гэх мэт гадаад сөрөг шокийн улмаас эдийн засгийн хурдацтай өсөлт удаашран, эдийн засгийн эмзэг байдал нэмэгдсэн учир үүнд тохирсон зохистой бодлогыг боловсруулах шаардлагатай болж байжээ. Эдийн засгийн уналтын хариуд Монголбанк 2012 оны 10-р сараас олон улсын санхүүгийн байгууллагуудаас хагас төсвийн бодлогын үйл ажиллагаа гэж ангилсан уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тиймээс энэхүү дипломын ажлын хүрээнд 2013-2016 онд манай улсад хэрэгжүүлж байсан уламжлалт бус мөнгөний бодлогын үр нөлөөг MSVAR буюу марковын шилжилттэй вектор авторегрессив загварыг ашиглан үнэлэхээр зорьсон болно. Тэгэхдээ энэхүү ажлын хүрээнд хоёр таамаглал дэвшүүлсэн ба тэдгээр нь 1. Уламжлалт бус мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр Монголбанкны балансын хэмжээ нэмэгдсэн. 2. Уламжлалт бус мөнгөний бодлогын үр дүнд инфляц өсдөг. en_US
dc.subject Уламжлалт бус мөнгөний бодлого, мөнгөний бодлого, Төв банкны баланс, MSVAR, бодлогын хүү, шок en_US
dc.title Уламжлалт бус мөнгөний бодлогын үр нөлөөний судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах