Хураангуй:
Монгол улсын нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, соёлын ялгаа, хүн амын дийлэнх хэсэгт тулгарч буй санхүүгийн стрессийн цар хүрээг харгалзан Монголчуудын дунд зонхилох мөнгөний хандлагыг ойлгох нь чухал юм. Энэхүү судалгааны ажлаараа хувь хүний мөнгөний хандлагыг зан төлөвийн санхүүгийн үүднээс хэмжих хэмжилтийн хуваарийг боловсруулах зорилгын хүрээнд хоёр таамаглал дэвшүүлсэн. Таамаглалаа шалгахын тулд хүчин зүйлийн шинжилгээ, вариацын шинжилгээ, бүтцийн тэгшитгэлийн загвар үнэлсэн бөгөөд судалгааны үр дүнд мөнгөний хандлагын 4 хүчин зүйлс Монгол хүнд илэрч таамаглал (1) дэмжигдсэн ба “мөнгийг эрх мэдэл, нэр хүндийн илэрхийлэл гэж хандах” хандлага илүүтэй ажиглагдаж байв. Харин вариацын шинжилгээний хүрээнд нас, боловсрол, орлого, ажил эрхлэлт гэсэн хувьсагчдын бүлэг хооронд ялгаа ажиглагдан таамаглал (2) дэмжигдлээ.