Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд эдийн засгийн гэмт хэргийн ойлголт, төрөл, илрэх хэлбэр, эрх зүйн зохицуулалт, түүний шинэчлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараалал, хэрэгжүүлэгч тал болон оролцогчдын эрх зүйн байдлыг дэлгэрүүлэн судаллаа. Мөн Монгол улсад үйлдэгдэж байгаа эдийн засгийн гэмт хэргийн нөхцөл байдал, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болох хэрэг бүртгэх болон мөрдөн байцаалтын үед тулгардаг асуудлуудыг нарийвчлан авч үзсэн юм.