Хураангуй:
1960-д онд анх АНУ хөлгөн өгөгдлийн сан бүрдүүлж байсан бөгөөд
түүнээс хойш бусад улс орнууд ч хөлгөн өгөгдлийг ашиглах нь газар авч байна. Үүнтэй
зэрэгцэн эрдэмтэн судлаач нар хөлгөн өгөгдлийн шинжилгээ болон аргазүйг
хөгжүүлсэээр ирсэн бөгөөд хөлгөн өгөгдөл нь өөртөө олон давуу талыг агуулсан байдаг.
Хөлгөн өгөгдлийн загвар нь дотроо үл ажиглагдах нөлөө агуулсан байдаг бөгөөд үүнийг
шалгахгүй бол үнэлгээ гажуудалтай болдог. Тиймээс тогтмол ба санамсаргүй
нөлөөллийн загварыг ашиглан уг нөлөө оршин байгаа эсэхийг шалгах нь чухал. Энэхүү
судалгааны ажилд хөлгөн өгөгдлийн загваруудын үндсэн загвар болох тогтмол
нөлөөллийн загвар ба санамсаргүй нөлөөллийн загварыг сонгон авч судалсан. Монгол
улсын банкны ашигт ажиллагаанд санамсаргүй нөлөөллийн загвар нийцтэй байв.