Хураангуй:
Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасанд хийсэн хөрөнгө оруулалтыг багцын хөрөнгө оруулалт гэдэг. Энэ нь богино хугацааны болон түргэн үр ашиг авахын тулд идэвхгүй хөрөнгө оруулалт юм. Портфелийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт, үнэт цаасны багцыг бүрдүүлдэг үнэт цаас, бонд эсвэл янз бүрийн компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг. Үүний зорилго нь хөрөнгө оруулалтын эрсдлийг тараан
байршуулж, багцын өгөөжийг өндөр байлгах юм. Ихэнхдээ жижиг хэмжээний хөрөнгө
оруулагчид багцын хөрөнгө оруулалтыг илүүд үздэг бөгөөд гол зорилго нь бэлэн
капиталыг хадгалах, нэмэгдүүлэх зорилготой юм. Шууд хөрөнгө оруулалтаас ялгаатай
нь багц нь ихэвчлэн богино эсвэл дунд хугацаанд ашиг олох зорилготой байдаг. Мөн
багцын хөрөнгө оруулалтын гол давуу тал бол хөрвөх чадвар сайтай, таны хөрөнгийг
төрөлжүүлж, олон төрлийн ашгийн эх үүсвэрт хуваарилах явдал юм. Тиймээс сөрөг
хүчин зүйл тохиолдоход бүх мөнгөө алдах эрсдэл хамгийн бага байдаг. Энэ асуудлын
талаар судалгаа бусад орнуудад эрчимтэй хийгдэж байгаа болохоор Монгол Улс мөн
адил өөрсдийн онцлогт энэ төрлийн хөрөнгө оруулалт ямар нөлөөг үзүүлж болох талаар
судлаж, туршлага хуримтлуулах шаардлагатай. Манай улсад ийм судалгааг ач холбогдол
өгч судалсан удаагүй тул нарийвчлан тодорхойлох, судлах, тэргүүн туршлагуудыг
хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.