Хураангуй:
Энэхүү дипломын ажлаараа миний бие ноолууран бүтээгдэхүүний глобал нэмүү өртгийн сүлжээний үе шатуудад МУ болон БНХАУ-ууд институцийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлсэн, үзүүлж байгаа тухай дэлгэрэнгүй судлах бөгөөд БНХАУ-н туршлагад үндэслэн Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой, зайлшгүй шаардлагатай байгаа бодлогын арга хэрэгслүүдийг тодорхойлсон. Дипломын ажлын хүрээнд бусад судлаачдын хийсэн судалгааны материалуудаас өөрийн сэдэвтэй хамгийн ойрхон, эдгээр улсуудын институцийн нөхцөл байдлыг хамгийн сайн илэрхийлсэн судалгаануудыг түүвэрлэн авч 2 улсын институцийн орчин, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харьцуулсан судалгааг кейс аргачлалын хүрээнд шинжлэн судалсан. Судалгааны аргазүйн хувьд кейс судалгаа нь амьдралтай шууд холбогддог байдлаараа бусад судалгааны аргачлалуудаас давуу талтай байдаг бөгөөд тайлан нь олон нийтэд ойлгомжтой нээлттэй байдаг зэрэг давуу талтай юм. Уг судалгааны хүрээнд БНХАУ болон МУ-ын ноолууран бүтээгдэхүүний глобал нэмүү өртгийн сүлжээний үе шатууд дахь албан институцийн дэмжлэгийн хүчийг харьцангуй хүчтэй болон сул байдаг хэмээн таамаглаж байгаа билээ.