СЭЗИС - Бүтээлийн сан

Зээлийн хүүгийн дээд хязгаарын зохицуулалт ба түүний нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Буянжаргал, Бодьрагчаа
dc.date.accessioned 2021-06-21T08:31:36Z
dc.date.available 2021-06-21T08:31:36Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2302
dc.description.abstract Зээлийн хүүгийн дээд хязгаарын зохицуулалт нь ард иргэдийг зээлийн хүүгийн өндөр дарамтаас хамгаалж, мөнгө хүүлэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой төрийн арга хэрэгсэл боловч үүнийг хэрэгжүүлсэн 76 улсын хувьд дийлэнх тохиолдолд дээрх зорилгоос эсрэг үр дүн гарчээ. Гэсэн хэдий ч Монгол улсад зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох замаар зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэсэн маргаан бодлого боловсруулагчид болон эдийн засагчдын дунд үүссэн нь ихээхэн асуудалтай байгаа бөгөөд тус зохицуулалтын талаар Монголд хэрэгжүүлвэл ямар нөхцөл байдал үүсч болзошгүй талаар судалгаа хийх нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсад зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоовол санхүүгийн салбарт, иргэдийн санхүүгийн хүртээмжид хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглахыг зорилоо. Судалгаанд Монгол улстай зарим шалгуур үзүүлэлтийн хувьд адил Замбиа, Камбож улсын нийт болон салбаруудын зээлийн хэмжээ, инфляци, валютын ханш, засгийн газрын өр, зээлийн хүүгийн түвшин гэсэн хувьсагчдыг сонгон хугацаан цувааны олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээ, мөн кейсийн судалгаа хийж гүйцэтгэсэн ба Монголд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоовол сөрөг нөлөөтэй бөгөөд санхүүгийн хүртээмж буурч болох юм. Гэхдээ зээлийн хүүгийн хязгаарлалтыг тодорхой зээлийн бүтээгдэхүүний төрөлд тогтоовол үр дүнтэй байх ажээ. en_US
dc.subject Зээлийн хүүгийн дээд хязгаарын зохицуулалт, төрийн зохицуулалт, зээлийн хэмжээ, санхүүгийн хүртээмж, кейсийн судалгаа, ОХЗРШ en_US
dc.title Зээлийн хүүгийн дээд хязгаарын зохицуулалт ба түүний нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах