Хураангуй:
Монгол Улсын 1992 оны 1 дүгээр сарын 13-нд батлагдсан Үндсэн хуулиас хойш, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн онцлог, ач холбогдлыг харьцуулан судална. Эдгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нийгэмд үзүүлсэн нөлөөлөл, түүний давуу болон сул талуудыг харьцуулан судалсан болно.