СЭЗИС - Бүтээлийн сан

Туслах хувьсагчийн үнэлгээ, түүний хэрэглээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Даашинхүү, Гансүлд
dc.contributor.author Хишигтогтох, Хашбат
dc.date.accessioned 2021-06-21T07:27:46Z
dc.date.available 2021-06-21T07:27:46Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2297
dc.description.abstract Энэхүү дипломын ажлаар ХБКА-ын үнэлэгчийн параметрийг гажуудуулдаг эндоген нөхцөлийн асуудлыг туслах хувьсагчийн арга болон ХШХБКА-ын тусламжтайгаар шийдэж байгаа эсэхийг онол аргазүйд тулгуурлан эмпирик шинжилгээ хийх замаар харуулахыг зорилоо. Үнэлгээндээ эхнэр/нөхрийн боловсрол, интернет ашиглалт, хадгаламжийн байдал, өвдсөн эсэх зэрэг туслах хувьсагчдыг судлагдсан байдалдаа тулгуурлан сонгосон болно. Эдгээр туслах хувьсагчдыг ашиглан ӨНЭЗС-2016 оны өгөгдөлд суурилан Минсерийн цалингийн тэгшитгэлийг туслах хувьсагчийн арга болон ХШХБКА-аар үнэлж, туслах хувьсагчийн найдвартай байдлын тестүүдийг ажиллуулахад эхнэр/нөхрийн боловсролоор сонгож авсан туслах хувьсагч нь сайн туслах хувьсагч бөгөөд эндогенийн асуудлыг шийдэж чадсан гэж үзлээ. Түүнчлэн ХБКА-аар тооцсон боловсролын үр өгөөж 7 хувь, Боломжит ЕХБКА-ын аргаар тооцсон боловсролын үр өгөөж 7,5 хувь гарсан нь ХШХБКА, туслах хувьсагчийн аргаар тооцсон боловсролын үр өгөөжөөс 2 дахин бага байгаа бөгөөд энэ нь Колм Хармон, Иан Уокер, Жон Малуччио нарын судалгааны үр дүнтэй нийцтэй гарсан юм. Тус туслах хувьсагчийн шинж чанарын хувьд ганц бие хүнтэй харьцуулахад, эхнэр/нөхөртэй хүмүүсийн амьдрал нь тогтвортой байдаг тул ажилдаа илүү цаг зарцуулдаг ба тушаал дэвших боломж нь их байдаг байна. (Solomon & Jackson, 2014) Тиймээс эхнэр/нөхрийн боловсролоор сонгож авсан туслах хувьсагчийн үнэлгээний суралцсан жилийн үр өгөөж ХБКА-тай харьцуулахад өндөр байж болох юм. en_US
dc.subject Эндоген нөхцөл, туслах хувьсагчийн үнэлгээ, ХШХБКА, Минсерийн цалингийн тэгшитгэл, туслах хувьсагчийн найдвартай байдлын тестүүд en_US
dc.title Туслах хувьсагчийн үнэлгээ, түүний хэрэглээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах