СЭЗИС - Бүтээлийн сан

Далд эдийн засгийн хэмжээг тооцох арга зүй

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дэлгэрсамбуу, Мөнхцэцэг
dc.contributor.author Түвдэнжамц, Ууганжаргал
dc.date.accessioned 2021-06-21T06:25:09Z
dc.date.available 2021-06-21T06:25:09Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2296
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар далд эдийн засгийн талаар онолын ойлголтууд, далд эдийн засгийг тооцох арга зүйн хөгжил, өнөөгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа аргуудыг судлах, цаашлаад загварын аргаар Монгол улсад хийгдсэн ажлуудыг үндэслэн, макро өгөгдөл дээр тулгуурласан далд эдийн засгийн хэмжээг ДНБ-ийн хувь хэмжээтэй дүйцүүлэн тооцоолсон. Далд эдийн засгийг тооцох олон арга байдгаас ерөнхийлөн шууд арга, шууд бус арга, загварын арга гэж гурван ангилалд хуваадаг. Манай улсад шууд болон шууд бус аргыг ашиглан хийгдсэн ажлууд байдаг ч загварын аргыг хэрэглэж тооцсон ажил ховор. Энэ судалгааны ажлаар далд эдийн засгийг үл ажиглагдах хувьсагч буюу latent variable гэж үзээд бүтцийн тэгшитгэлийн загварын нэгэн төрөл олон шалтгаан, олон үзүүлэлт бүхий MIMIC аргачлалыг ажиллуулсан. Ингэхдээ MIMIC аргачлалын динамик төрөл DYMIMIC загварыг алдаа засварлах загвартай хослуулан алдаа засварлах MIMIC буюу EMIMIC аргачлалыг ажиллуулан Монгол улсын далд эдийн засгийн нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээг 2008-2020 оныг дуустал 52 улирлын макро өгөгдөл дээр суурилан урт болон богино хугацааны загваруудыг ажиллуулсан. Үр дүнд нь үл ажиглагдах хувьсагчийн таамагласан цуваа өөрчлөлтийн хувь хэлбэрээр гарсан бөгөөд аль нэг оныг суурилан нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээг гарган ирсэн. Цаашлаад, нэгдүгээрт 2012 онд бэлэн мөнгөний эрэлтийн аргачлалаар хийгдсэн судалгааны ажлын үр дүнг суурилбал манай улсын нийт эдийн засгийн 29,15%-тай тэнцэх далд эдийн засаг оршин байна гэж тооцсон. Хоёрдугаарт, 2018 онд ҮСХорооноос гаргасан тооцоонд үндэсний тооцооны системээр тооцоолсноор нийт ДНБ-ий 9,2%-тай тэнцэх хэмжээний албан бус сектор оршин байна гэж гарсан. Энэ үр дүнг сууриа болгон авбал 2020 оны эцсийн байдлаар нийт эдийн засгийн 8,5%-тай тэнцэх хэмжээний далд эдийн засаг байна гэж гарсан. en_US
dc.subject Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засаг, хар зах, систем Д, татварын дарамт, албан/албан бус эдийн засаг, шалтгааны хувьсагч, үзүүлэлтийн хувьсагч en_US
dc.title Далд эдийн засгийн хэмжээг тооцох арга зүй en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах