dc.description.abstract |
Эдийн засгийн сонгодог онолын хүрээнд төсвийн хувьсагчид эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлдэггүй гэж үздэг байлаа. Харин эндоген өсөлтийн загварын онолчдын зүгээс төсвийн хувьсагчид тэр дундаа төсвийн зардал, татвар зэрэг үзүүлэлтүүд өсөлтөд нөлөө үзүүлж болох талаар асуудал дэвшүүлж, эмпирик судалгааг хийсэн. Үүний үр дүнд, татвар нь өсөлтийг тодорхойлогч хүчин зүйлсэд нөлөө үзүүлдэг бөгөөд эцсийн үр дүнгийн хувьсагчдад илэрхий нөлөө үзүүлж байлаа. Энэ үүднээс татвар нь төсвийн орлогыг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах үүргийг хүлээх болсон. Үүнээс хойш татварын бүтэц, тогтолцоо, үүргийн талаар эдийн засагчид сонирхох болсон бөгөөд энэ чиглэлийн судалгаанууд ч гарч эхэлсэн. Иймд өөрийн орны тоон өгөгдөл дээр тулгуурлан татвар нь гарцад буюу үйлдвэрлэлд хэрхэн нөлөө үзүүлж байгаа эсэх дээр судалгаа хийлээ. Ингэхдээ үйлдвэрлэлийг тайлбарлагч хүчин зүйлс дээр татварын хувьсагчдыг нэмж судалгаа хийсэн. Үр дүнд нь татварын ачаалал үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд татварын төрлүүдийн хувьд өөр өөр нөлөөтэй байна. |
en_US |