СЭЗИС - Бүтээлийн сан

Хоёр сонголтот хамааран хувьсагчтай загварууд, тэдгээрийн хэрэглээ.

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Даашинхүү, Гансүлд
dc.contributor.author Цэрэннамжил, Аюурзана
dc.date.accessioned 2021-06-21T05:36:50Z
dc.date.available 2021-06-21T05:36:50Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2289
dc.description.abstract Хоёр сонголтот хамааран хувьсагчтай загвар нь хязгаарлагдмал хамааран хувьсагчтай загварын хамгийн энгийн жишээ бөгөөд дээрх загварт хамааран хувьсагч нь зөвхөн 1 эсвэл 0 гэсэн хоёрхон утга авдаг. Уг загварыг эконометрик шинжилгээнд хүмүүс, өрх, пүүсийн зан төлөвийг тодорхойлоход буюу микроэкономиксийн шинжилгээнд түлхүү ашигладаг. Энэхүү судалгаагаар хоёр сонголтот хамааран хувьсагчтай загваруудад өргөнөөр хэрэглэгддэг магадлалын шугаман загвар, пробит, логит загваруудыг нарийн судалж, тэдгээр загваруудын онцлог ялгаа, хэрэглэгдэх болсон шалтгаан, шинжилгээ хийхэд тулгардаг асуудлуудыг тодорхойлохыг зорьсон болно. Мөн судалгааны хүрээнд ажиллах хүчний судалгааны 2019 оны өгөгдлийг ашиглан эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нас, хүүхдийн тоо, боловсрол, гэрлэлтийн байдал, өрх толгойлсон эсэх зэрэг хувьсагчдыг тайлбарлагч хувьсагчаар сонгон загваруудыг үнэлж үзэв. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд нас, хүүхдийн тоо, гэрлэлтийн байдал зэрэг хамгийн өндөр нөлөөтэй гарсан бөгөөд загварын нийцтэй байдлыг оновчтой тооцооллын хувиар тооцоход логит загвар хамгийн өндөр хувьтай тооцсон болно. en_US
dc.subject Хоёр сонголтот хамааран хувьсагчтай загвар, Магадлалын шугаман загвар, Логит загвар, Пробит загвар, Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо en_US
dc.title Хоёр сонголтот хамааран хувьсагчтай загварууд, тэдгээрийн хэрэглээ. en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цэрэндорж, Батсүх


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах