Хураангуй:
Хоёр сонголтот хамааран хувьсагчтай загвар нь хязгаарлагдмал хамааран хувьсагчтай загварын хамгийн энгийн жишээ бөгөөд дээрх загварт хамааран хувьсагч нь зөвхөн 1 эсвэл 0 гэсэн хоёрхон утга авдаг. Уг загварыг эконометрик шинжилгээнд хүмүүс, өрх, пүүсийн зан төлөвийг тодорхойлоход буюу микроэкономиксийн шинжилгээнд түлхүү ашигладаг. Энэхүү судалгаагаар хоёр сонголтот хамааран хувьсагчтай загваруудад өргөнөөр хэрэглэгддэг магадлалын шугаман загвар, пробит, логит загваруудыг нарийн судалж, тэдгээр загваруудын онцлог ялгаа, хэрэглэгдэх болсон шалтгаан, шинжилгээ хийхэд тулгардаг асуудлуудыг тодорхойлохыг зорьсон болно. Мөн судалгааны хүрээнд ажиллах хүчний судалгааны 2019 оны өгөгдлийг ашиглан эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нас, хүүхдийн тоо, боловсрол, гэрлэлтийн байдал, өрх толгойлсон эсэх зэрэг хувьсагчдыг тайлбарлагч хувьсагчаар сонгон загваруудыг үнэлж үзэв. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд нас, хүүхдийн тоо, гэрлэлтийн байдал зэрэг хамгийн өндөр нөлөөтэй гарсан бөгөөд загварын нийцтэй байдлыг оновчтой тооцооллын хувиар тооцоход логит загвар хамгийн өндөр хувьтай тооцсон болно.