dc.description.abstract |
Лафферын муруй нь татварын хувь хэмжээ болон засгийн газрын
татвараас олох орлого хоорондын хамаарлыг илэрхийлдэг график дүрслэл юм. Эдийн
засгийн уналтын үед татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр орлого дагаад өсдөг гэсэн
үзэл баримтлалын улмаас эдийн засаг улам уналтанд ордог. Иймд татварын тодорхой
түвшинд орлого хамгийн их болоод цаашид татварын хувь хэмжээг нэмэгдүүлбэл орлого
буурдаг гэсэн хүчтэй үзэл баримтлалыг нийлүүлэлийн талын эдийн засагч Артур Лаффер
гаргаж иржээ. Гэхдээ цаг хугацааны явцад Лафферын муруй шүүмжлэл дагуулах болсон
учир энэхүү дипломын ажлын хүрээнд Франц, Их Британи, Япон, Монгол, Турк
улсуудын хувьд Лафферын муруйн хэлбэрийг тогтоож, маргаан дагуулсан олон цэгээр
бус нэг цэгээр орлого хамгийн их байх татварын хувь хэмжээг тодорхойлогддог болохыг
баталж, оновчтой хэмжээг гарган авлаа. Шинжилгээний өгөгдөлд тухайн улс бүрийн
1980-2019 оны хоорондох ААНОАТ-ын хувь хэмжээ, орлогын ДНБ-д эзлэх хувь болон
далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий харьцааг ашигласан бөгөөд жишиг загвараар
шинжилсэн үр дүн болон нэмэлт хувьсагч ашигласан загварын үр дүнд Их Британи
одоогийн татвараа бууруулж, бусад улс нэмэгдүүлснээр орлогоо өсгөх боломжтой
болохыг уг судалгааны ажил харуулж байна. |
en_US |