Хураангуй:
Байгалийн баялагт түшиглэсэн бага болон дунд орлоготой орнуудын уул уурхайн салбараас олох орлогоо бусад салбартаа хуваарилж эдийн засгаа сэргээж чадсан амжилттай туршлагууд байдаг. Монгол улсад орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 60%-80% нь уул уурхайн салбар луу чиглэдэг ба энэхүү хөрөнгө оруулалт эдийн засагт эерэг нөлөөтэй байдгийг баримтжуулсан судалгаа монголд олон хийгджээ. Харин уул уурхайн бус салбарын ГШХО-д нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх судалгаа цөөн байдаг . Ийнхүү судалгааг хийж гүйцэтгэхэд уул уурхайн бус салбарын ГШХО-д уул уурхайн салбарын ГШХО, зах зээлийн хэмжээ, инфляци, валютын ханш, экспорт, дэлхийн зэх зээл дээрх зэсийн үнэ хэрхэн нөлөөлөхийн алдаа засварлах аргаар тодорхойлсон билээ. Сонгон авсан хувьсагчид 1%-иар өсөхөд уул уурхайн бус салбарын ГШХО-д хэрхэн нөлөөлөхийг урт болон богино хугацаанд харахыг зорьсон.
Судалгааны үр дүнд урт хугацанд уул уурхайн ГШХО, зах зээлийн хэмжээ, экспорт болон зэсийн үнэ уул уурхайн бус салбарын ГШХО-д эергээр нөлөөлж байна. Инфляци болон валютын ханш сөргөөр нөлөөлж байна. Богино хугацаанд уул уурханй бус салбарын ГШХО эдийн засагт чухал ач холбогдолтойгоор нөлөөлөхгүй байна.