СЭЗИС - Бүтээлийн сан

Иргэдийн ногоон зээлд тавигдах шалгууруудыг багасгах болон ногоон зээлийн талаарх иргэдийн мэдлэгийг тэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Баярцэцэг
dc.contributor.author Ванданхүү, Билгүүдэй
dc.date.accessioned 2021-06-21T02:26:19Z
dc.date.available 2021-06-21T02:26:19Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2273
dc.description.abstract Манай оронд гэлтгүй дэлхий дахинаа байгальд ээлтэй ногоон бизнес болон үйл ажиллагааг ихээр дэмжиж байгаа билээ. Бусад оронд аль хэдийнээ дэлгэрч үр дүнгээ ихээр өгч байгаа ногоон зээлийг Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Ногоон зээл нь жилд 8-9 хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсаас 3.75 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан. Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолыг баталснаар нийслэлийн хэмжээнд дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Энэхүү зээлийн үйл ажиллагааны эх үүсвэрт зориулж БОАЖЯ-наас гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийг дараах гурван банкинд 2019 оны наймдугаар сард төсвөөс олгосон. Тодруулбал, ХАС банкинд 1.8 тэрбум, ХААН банкинд 800 сая, Төрийн банкинд 400 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэсэн хэдий ч үр дүн буюу зээлийн явц 1%-ийн гүйцэтгэлтэй байгаа билээ. Энэхүү удаашралтай явагдаж байгаагийн шалтгаанууд нь Монгол банкнаас тавьж буй зээлийн шаардлага болон иргэдийн ногоон зээлийн талаарх мэдлэг дутуу байгаа явдал юм. Тиймээс энэхүү сул талыг нөхөхийн тулд зээлийн шаардлагуудтай танилцаж өөрчилж болохуйц зүйл заалтуудыг олон тодорхойлох мөн иргэдэд ногоон зээлийн ач тус бөгөөд үр дүнгийн талаар нээлттэйгээр танилцуулж мэдлэгийн хүрээг тэлэхийг зорих тал дээр тус болоход уг судалгааны ажлын зорилго оршиж байна. en_US
dc.subject Ногоон зээл, арилжааны банк, Монгол банк, зээлийн нөхцөл, тогтвортой санхүү en_US
dc.title Иргэдийн ногоон зээлд тавигдах шалгууруудыг багасгах болон ногоон зээлийн талаарх иргэдийн мэдлэгийг тэлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ж., Хүнболд


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах