dc.description.abstract |
Блокчэйн технологи бий болсоноор уг технологид суурилсан криптовалютуудын тоо 9800 давж, зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд ам.долларт хүрсэн. Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа энэ салбарт Decentralized Finance (DeFi) буюу Төвлөрсөн бус санхүү гэх шинэ ойлголт бий болсон бөгөөд санхүү, эдийн засгийн салбарын ирээдүй гэж тодорхойлогдон, сүүлийн жилүүдэд хурдтайгаар хөгжиж байна.
Манай улсын томоохон санхүүгийн тоглогчдийн нэг болох Ард холдингс өөрийн салбар компаниудын үйл ажиллагааг дэмжих урамшууллын токен буюу Ардкойныг 2019 онд нэвтрүүлсэн нь Монголын анхны криптовалют болсон. Ардкойны ханш 2021 эхээр өндөр өсөлт үзүүлсэн нь иргэдийн анхаарлыг ихээхэн татаж, уг зах зээлийг сонирхогчдын тоог нэмэгдүүлсэн байна. Манай улсын хувьд төдийгүй дэлхийн хэмжээнд крипто зах зээл нь хөгжлийн эхэн үе дээрээ явж байгаа бөгөөд уг зах зээлийн эргэн тойронд үүсч буй хүндрэл бэрхшээлүүд нэлээдгүй байгаа юм. Харамсалтай нь манай улсын иргэд энэхүү эрсдэлтэй зах зээлийг нарийвчлан сайн судлахгүйгээр шийдвэр гарган, хөрөнгө оруулалт хийж байгаа нь энэхүү сэдвийг судлах үндэс болсон билээ.
Крипто зах зээлийг сонирхон, хөрөнгө оруулалт хийж буй хэрэглэгчдэд болоод санхүүгийн мэргэжлийн оролцогчдод крипто зах зээлийн шинэ боломжуудыг таниулах үүднээс төвлөрсөн болон төвлөрсөн бус захын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг уламжлалт санхүүгийн хэрэгслүүдтэй харьцуулж, уялдаа холбоо бүхий хамаарлыг тогтоон, үр ашигтай байдлыг нь үнэлсэнээр хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудыг танилцуулсан. |
en_US |