СЭЗИС - Бүтээлийн сан

Дотоодын шар айрагны брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөгч зарим хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Хүрлээ, Батболд
dc.date.accessioned 2016-01-26T06:24:22Z
dc.date.available 2016-01-26T06:24:22Z
dc.date.issued 2016-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/226
dc.description.abstract Брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд үндсэн 4 хүчин зүйлсийг судалсны үндсэн дээр тэдгээр хүчин зүйлсэд тохируулан маркетингийн хөтөлбөр боловсруулах нь чухал. Үндсэндээ тухайн бүтээгдэхүүнийг ямар орлоготой, ямар ажил эрхэлдэг, хэдэн насны, ямар хүйстэй хүн ямар хүчин зүйлд тулгуурлан худалдан авах сонголт хийдгийг зөв тодорхойлох нь чухал зүйл. Гэвч манай улсын аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд маркетингийн хөтөлбөр боловсруулахдаа энэхүү 4 хүчин зүйлийн аль хүчин зүйл нь уналттай, аль нь дэвшилттэй байгаагаас үл хамааран төрөл бүрийн сурталчилгааны хэрэгсэлээр бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Тухайн брэндийн үнэнч байдал буурсан үед брэндийн харилцаа болон мэдлэг талын хөтөлбөр боловсруулдаг нь салхинд мөнгөө хийсгэсэнтэй адил зүйл болоод байна. Тухайн бүтээгдэхүүн нь ямар хүчин зүйл дээр уналттай байгаа, ямар хэрэглэгчид уналттай байгаа нь бүрэн гарч байгаа бөгөөд дээрх үзүүлэлтэд тулгуурлан маркетингийн хөтөлбөр боловсруулж болохуйц харагдаж байна. Иймд олон улсын брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талын туршлагаас харахад брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөгч зарим хүчин зүйлсийг судлах нь чухал билээ. Энэхүү дипломын ажлынхаа хүрээнд дотоодын шар айрагны брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөгч зарим хүчин зүйлсийг судлахыг зорисон бөгөөд үүний тулд хэрэглэгчид суурилсан брэндийн үнэ цэнээ зөв тодорхойлсноор олон сая доллар хэмнэх боломжтой гэсэн таамаглал дэвшүүлсэн. Шинжилгээний хэсэгтээ 300 хүнээс анкетын мөн асуулгын аргаар судалгаа аван боловсруулсан тоон өгөгдлийг ашиглан шинжилгээ хийн, хэрэглэгчдийн ерөнхий хандлагыг тооцон Х компанийн маркетингийн хөтөлбөрийн үр дүнтэй харьцуулав. Дотоодын шар айраг үйлдвэрлэгч компаниудад зөвлөгөө өгөхөд оршино. Үр дүнд хэрэглэгчид суурилсан брэндийн үнэ цэнээ зөв тодорхойлж чадвал нилээдгүй цаг хугацаа болон зардалыг бууруулж чадахаас гадна орлогоо маш хурдан хугацаанд нэмэгдүүлж болохоор харагдаж байна. en_US
dc.subject брэндийн үнэ цэнэ en_US
dc.subject брэндийн тухай мэдлэг en_US
dc.subject брэндийн харилцаа холбоо en_US
dc.subject брэндэд үнэнч байдал en_US
dc.subject бүтээгдэхүүний чанар en_US
dc.title Дотоодын шар айрагны брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөгч зарим хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах