Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа цар тахлын үед харилцагчдын цахим банкны үйлчилгээнд хандах хандлага, уг үйлчилгээнээс авах сэтгэл ханамжийг тодорхойлон, судалж, цахим банкны үйлчилгээний чанарыг харилцагчдын сэтгэл ханамжид нийцүүлэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулахыг зорьсон. Судалгааны ажлын хүрээнд 5 арилжааны банкны нийт 5 ажилтнаас ярилцлагын, цахим банкны 402 харилцагчдаас E-S-QUAL загварын дагуу боловсруулсан анкетын судалгааг цахим хэлбэрээр авч, судалгаа шинжилгээ хийж үр дүнг нэгтгэлээ.