СЭЗИС - Бүтээлийн сан

СОЁЛООС ХАМААРАХ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандуйжав, Түвшинзаяа
dc.contributor.author Эрдэнэбаяр, ОТГОНЧИМЭГ
dc.date.accessioned 2016-01-26T06:21:50Z
dc.date.available 2016-01-26T06:21:50Z
dc.date.issued 2016-01-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/225
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Судлаач миний бие судалгааны ажлынхаа хүрээнд эхлээд оршил хэсэгт сэдэв сонгосон үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилтууд, хүрэх үр дүн, ач холбогдол, судалгааны арга зүйг дурьдаж өглөө. Судалгааны ажлын зорилтыг хангахын тулд хоёрдогч эх үүсвэрүүдээс хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад нөлөөлөх соёлын нөлөөллийг ямар арга зүй, ямар хэмжигдэхүүнүүд ашиглан хэмжих боломжийг олон улсын судлаачдын судалгаанууд, холбогдох ном, сурах бичигт үндэслэн, ажиглалтын болон баримт бичгийн шинжилгээний арга ашиглан онолын судалгаа хийсэн. Зорилгоо хангахын тулд анкетийн аргаар судалгаа авлаа. 2014 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 76 Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвд нийт 42797 сурагч суралцаж байна. Эдгээрээс Улаанбаатар хотод байрлах 9, Дорнод аймаг, Төв аймаг, Налайх дүүргийн 3 Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 857 хүүхдийг энгийн санамсаргүй түүврийн арга ашиглан түүвэрлэн хамруулж биечилсэн санал асуулгын арга ашиглан анкетаар судалгаа авсан. Өгөгдлийн шинжилгээ хийн үр дүнгүүдээ гаргаж, дүгнэлт хэсэгтээ мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвийг сонгон суралцах шийдвэр гаргалтад дараах зүйлс нөлөөлж байна гэж үзсэн. Үүнд: • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын дийлэнх нь 16-20 насны хүүхдүүд байна. Иймээс тэд шийдвэр гаргах түвшинд хүрээгүйн улмаас мэргэжлийн сонголтод эцэг эхчүүд нөлөөлдөг. • Манай улс нь хамтач соёлтой улсад ордог бөгөөд энэхүү судалгааны ажил үүнийг бататган харууллаа. Судалгааны үр дүнгээс харвал хүүхдүүдийн хувьд гэр бүл нь чухал ач холбогдолтой байдаг гэж гарчээ. • Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр дээд боловсролын байгууллагад хувийн өмчийн их, дээд сургуулиуд бий болж, дээд боловсролын байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон байна. Улмаар хөдөлмөрийн зах зээл дээр өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчний эрэлт нэмэгдэж, дээд боловсролтой хүний үнэлэмж нэмэгдсэн нь Монголчууд бүх нийтээрээ дээд боловсрол эзэмших сонирхолыг бий болгосон. Мөн түүнчлэн мэргэжил боловсрол сургалтын төвд дээд сургуульд элсэн орж чадаагүй болон дүнгийн хамааралтай байдлаар хүүхдүүдийг элсүүлж байсан нь энэхүү салбарын үнэ цэнийг бууруулжээ. Эцэст нь дээрх асуудлыг шийдэх санал зөвлөвж боловсруулсан болно. en_US
dc.subject зан төлөв en_US
dc.title СОЁЛООС ХАМААРАХ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах