Хураангуй:
Өнөөгийн зах зээлд монополь, давамгай шинжтэй томоохон компаниуд олон
шалтаг, шалтгаанаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг байнга өсгөж ирсэн. Хэдийгээр
зарим нэгэн тайлбар нь бодит байж болох хэдий ч зохиомол худал хуурмаг шалтаг
шалтгаан түүнээс олон байдаг нь ажиглагддаг. Үүнийг тооцоолон бодох арга механизм
нь хүртэл харьяалах байгууллагад бүрдээгүй байгаа энэ нөхцөлд зах зээлийн эдийн
засгийн хөгжлийн гол үндэс суурь нь тухайн салбар дахь /картелийн/ элдэв төрлийн хор
хөнөөлтэй үйл ажиллагааг илрүүлэх гэхээсээ илүүтэйгээр, энэ асуудлын сөрөг үр
дагаварын талаар нийгэмд таниулан ойлгуулах, урьдчилан сэргийлэх таслан зогсоох
аргыг нь хууль эрх зүйн актуудаар хуульчлан тогтоож шийдвэрлэх арга, боломжийг
тодорхойлохыг зорьсон болно.