СЭЗИС - Бүтээлийн сан

"Оюу толгой" төслийн татварын хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүрэг, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудлыг судлах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энэбиш, Гэрэл
dc.contributor.author Элдэв-Очир, Мөнхсайхан
dc.date.accessioned 2021-06-20T11:23:52Z
dc.date.available 2021-06-20T11:23:52Z
dc.date.issued 2021-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2258
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар “Оюу толгой” төслийн дагуу тус компанид Татварын ерөнхий газраас татварын нөхөн ногдуулалтын актыг удаа дараа тавьсныг хөрөнгө оруулагч компани хүлээн зөвшөөрөхгүй Лондонгийн олон улсын арбитрт хандаад байгаа ба тус төслийн татварын үүргийн хэрэгжилт нь улсын төсөвт нөлөөлж, нийгэмд ихээхэн маргаан дагуулж буй асуудлын нэг болоод байгаа тул тухайн компанийн татварын үүргийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг эрх зүйн үүднээс логик анализ, прагматик хэрэглээний болон дескриптив судалгааны аргуудыг ашиглан судаллаа. Тухайн төслийн татварын үүргийг татварын хууль тогтоомж болон тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээний үүднээс тодорхойлж, үүргийн хэрэгжилтийг судлахдаа эл компанид Татварын ерөнхий газраас тавьсан татварын нөхөн ногдуулалтын актууд, түүний үндэслэл, 2020 оны Татварын ерөнхий газраас явуулсан хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг судалж, тус зөрчил нь юунаас үүдэн бий болсон талаар таамаглал дэвшүүлж, дүгнэж, санал боловсруулсан. Зөрчил үүсэх шалтгааныг судлахдаа 2019 онд Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүх тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр томилогдсон шинжээчийн дүгнэлтийг авч үзсэн. Тус дүгнэлт нь “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хуульзүйн үндэслэл, хүчин төгөлдөр байдлыг шалгасан бөгөөд дүгнэлтийн татвар харилцаатай холбогдолтой хэсгийг шинжлэн судалсан. Судалгааны явцад хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалт нь татварын хууль тогтоомжтой зөрчилдснөөс үүдэн тус компанийн татварын зөрчил бий болсон байв. Мөн нийт зөрчлүүдийг үүсгэх өөр шалтгааныг судалж, тухайн зөрчил бий болох шалтгаан болон үндэслэлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг сонгон, үүнийгээ тулгамдаж буй асуудал хэмээн тодорхойлсон болно. Судалгааны үр дүнд төслийн хөрөнгө оруулалтын зохицуулалт ба татварын эрх зүйн үүднээс хэрхэн шинэчлэл хийж, өөрчлөн улсдаа “Оюу толгой” төслийн үр ашгийг нэмэгдүүлж, татварын зөрчлийг бууруулах талаар судалж, дүгнэлт, санал дэвшүүлэн, зөвлөгөө боловсрууллаа. en_US
dc.subject татварын эрх зүй, гадаадын хөрөнгө оруулалт, “Оюу толгой” төслийн татвар, хөрөнгө оруулалтын гэрээ, татварын зөрчил, татварын хариуцлага en_US
dc.title "Оюу толгой" төслийн татварын хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүрэг, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудлыг судлах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах