СЭЗИС - Бүтээлийн сан

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамъяансүрэн, Хулан
dc.contributor.author Зулаа, Намуунжаргал
dc.date.accessioned 2021-06-20T10:49:45Z
dc.date.available 2021-06-20T10:49:45Z
dc.date.issued 2021-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2254
dc.description.abstract Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан иргэд өөрсдийн хувийн бизнесээ хийх, өргөжүүлэх боломж нэмэгдсэнээс гадна хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд зэрэг ойлголтууд түгэн дэлгэрсэн. Иймд тухайн харилцааг зохицуулахын тулд хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулах, уялдаа холбоог нарийвчлан зохицуулах, хяналт шалгалтын байгууллагыг үүсгэн бий болгох хэрэгцээ шаардлага үүсч байв. Дэлхийн олон орны жишгээс улбаалан өөрийн улсын эдийн засгийн онцлог, баялагийн нөөцөд тохируулан 2006 онд Санхүүгийн зохицуулах хороог үүсгэн байгуулсан ба түүнээс хойш 15 жилийн туршид олон улсын чиг хандлагад тохируулан шинэчлэн, сайжруулсаар ирсэн байдаг. Гэвч санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлт, технологийн үсрэнгүй хөгжлөөс улбаалан санхүүгийн хяналтын тогтолцоо ч мөн адил хөгжих, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, иргэн хуулийн этгээдийн төртэй харилцах асуудлын зардлыг бууруулах зэрэг нэн тэргүүний чухал асуудлууд тулгарсаар байна. Дараах шалтгааны үндсэн дээр судлаач оюутан миний зүгээс өөрийн орны санхүүгийн хяналтын тогтолцоог дэлгэрэнгүй судалж, хууль эрх зүйн орчны хувьд сайжруулах боломж, гарц шийдлийг хайх, холбогдох асуудлаар санал, дүгнэлт гаргасан болно. en_US
dc.subject санхүүгийн эрх зүй, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн зах зээл, санхүүгийн хяналтын тогтолцоо en_US
dc.title Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах