Хураангуй:
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан иргэд өөрсдийн хувийн бизнесээ хийх, өргөжүүлэх боломж нэмэгдсэнээс гадна хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд зэрэг ойлголтууд түгэн дэлгэрсэн. Иймд тухайн харилцааг зохицуулахын тулд хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулах, уялдаа холбоог нарийвчлан зохицуулах, хяналт шалгалтын байгууллагыг үүсгэн бий болгох хэрэгцээ шаардлага үүсч байв. Дэлхийн олон орны жишгээс улбаалан өөрийн улсын эдийн засгийн онцлог, баялагийн нөөцөд тохируулан 2006 онд Санхүүгийн зохицуулах хороог үүсгэн байгуулсан ба түүнээс хойш 15 жилийн туршид олон улсын чиг хандлагад тохируулан шинэчлэн, сайжруулсаар ирсэн байдаг. Гэвч санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлт, технологийн үсрэнгүй хөгжлөөс улбаалан санхүүгийн хяналтын тогтолцоо ч мөн адил хөгжих, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, иргэн хуулийн этгээдийн төртэй харилцах асуудлын зардлыг бууруулах зэрэг нэн тэргүүний чухал асуудлууд тулгарсаар байна. Дараах шалтгааны үндсэн дээр судлаач оюутан миний зүгээс өөрийн орны санхүүгийн хяналтын тогтолцоог дэлгэрэнгүй судалж, хууль эрх зүйн орчны хувьд сайжруулах боломж, гарц шийдлийг хайх, холбогдох асуудлаар санал, дүгнэлт гаргасан болно.