Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохирлыг хэрхэн үнэлэх, түүнийг нөхөн төлүүлэх болон хууль, эрх зүйн ойлголт зэргийг судалсан болно. Уг судалгааны ажил нь удиртгал, 3 бүлэг , 9 зүйл болон дүгнэлт, санал зөвлөмжийн хэсгээс бүрдэнэ.
Эдийн бус хохирол болон сэтгэл санаанд учруулсан хохирлын тухай ерөнхий ойлголт болон Монгол хэлний толь бичиг, эрх зүйн толь бичигт тусгасан байдал зэргийг тайлбарлаж хууль зүйн үүднээс дэлгэрэнгүй авч үзсэн. Монгол Улсын Иргэний хуульд тусгасан байдал, түүнийг хэрхэн тайлбарлаж практикт хэрэгжүүлж байгааг судалсан ба Монгол улсын шүүхээр сэтгэл санаанд учуулсан гэм хорын хохирлыг хэрхэн нөхөн төлүүлж шийдвэрлэж байгааг зарим шүүхийн шийдвэрийг сонгон авч анализ хийсэн болно.
Мөн зарим гадаад орны эрх зүйн зохицуулалтыг судалж харьцуулсан судалгаа хийн дүгнэж цаашид юуг анхаарах, нөхөн төлүүлэх зарим асуудал хоорондын уялдаа холбоо зэргийг өөрийн улсын эрх зүйн түвшинд авч үзэн нэгтгэн дүгнэсэн болно.