Хураангуй:
Энэхүү Бизнесийн Эрх зүйн бакалаврын зэрэг горилсон дипломын ажлын судалгааны хүрээнд тухайн сэдвийг сонгох болсон шалтгаан, судалгааны ажлын зорилт зорилго, сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын арга зүй, шинэлэг тал, давхар даатгалын тухай үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, гадаад зарим орнуудын эрх зүйн зохицуулалтын талаарх судалгаа, сэдвийн хүрээнд нэгдсэн дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан ном зүйг дэлгэрэнгүй тодорхойлж бичсэн болно.