Хураангуй:
Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангадаг
үйлчилгээ бол ломбардын үйлчилгээ буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд уг үйл
ажиллагааны эрх зүйн орчинд зохих хэмжээнд хууль, эрх зүйн зохицуулалтыг хийсэн
байна. Хэдийгээр Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлд энэ талаарх
зохицуулалт байгаа ч Ломбардын үйл ажиллагаанд үүсэж байгаа нийгмийн бүх
харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Энэ үйл ажиллагаанд эрх зүйн бүрэн
зохицуулалт хийгээгүйгээс үүдэн үйл ажиллагаа эрхлэгчид үндэслэлгүйгээр
хөрөнгөжих, мөнгө хүүлэх, татвараас зайлсхийх боломж бүрдэж, нөгөө талаас иргэдийн өмчийн эрх зөрчигдөж, эд хөрөнгөөрөө хохирдог байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна. Энэхүү судалгааны ажлаараа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг судалж, түүний дутагдалтай талыг олж илрүүлэн, эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга замыг эрэлхийлж, гадаадын зарим улсад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа туршлагыг харьцуулан судалж, дүгнэлт өгөн санал дэвшүүлсэн болно.