dc.description.abstract |
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь үйлдвэрлэлийн үе шат болгонд нэмүү өртөг шингээдгээрээ бусад шууд бус татвараас ялгаатай. Тэгвэл энэхүү татварын гол онцлог нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт юм. Монгол улсын хувьд түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг авч үзэхийг бол Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай хууль, мөн албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн НӨАТ-ыг буцаан олгох харилцааг Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх , буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам” –аар албан татвар төлөгчид НӨАТ ын урамшуулал олгох харилцааг Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ ыг буцаан олгох журам”, “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам-“аар тус тус зохицуулж байна.1 Гэвч энэхүү зохицуулалт тийм ч нарийн боловсронгуй биш байгаа юм.
Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлыг судлан гаргаж тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаадын орны туршлагатай харьцуулах, мөн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээг хийн, хууль, эрх зүйгээ хэрхэн боловсронгуй болгох гарцыг эрэлхийлэхэд судалгааны ажлын зорилго оршиж байгаа юм. Судалгаандаа Финланд, Нидерланд, Хятад, Тайвань гэсэн гадаадын зарим улс орны НӨАТ-ын буцаан олголтын эрх зүйн онцлог зохицуулалтыг судаллаа. Мөн НӨАТ ын буцаан олголттой холбоотой зөрчил болон шүүхийн маргааныг судлан дүн шинжилгээ хийсэн байгаа. Зарим нэг зөрчил, шүүхийн маргаанаас дурдах юм бол жишээ нь хуурамч падаан үйлдээд эргүүлээд хууль зөрчин буцаан олголтыг авах зөрчил ихээхэн гарч байна |
en_US |