СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн капиталын бүтцийн шинжилгээг санхүүжилтийн шийдвэр гаргалтад ашиглах нь (“Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Янжив, Дашпил
dc.contributor.author Баярмагнай, Чинбат
dc.date.accessioned 2021-06-19T05:46:54Z
dc.date.available 2021-06-19T05:46:54Z
dc.date.issued 2021-06-19
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2243
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар МХБ-д бүртгэлтэй хүнсний үйлдвэрлэл, газар тариалан хосолсон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн капиталын бүтцэд шинжилгээ хийж, санхүүжилтийн шийдвэр гаргалтад ашиглах боломжит санал, зөвлөмж боловсруулахыг зорьсон. Үүний хүрээнд тус компанийн санхүүгийн болон бусад мэдээллийг ашиглан капиталын бүтцийг ижил салбарын компанитай харьцуулан, хэмжсэн. Мөн үр тарианы гурилын үйлдвэрлэл болон талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын капиталын бүтцэд нөлөөлөх хүчин зүйлсийг шугаман регресс үнэлэн тодорхойлоход биет хөрөнгийн хэмжээ урвуу хамааралтайг тогтоосон. Харин ашигт ажиллагаа, өсөлт, ашгийн хэлбэлзэл, хөрвөх чадвар, татвар нь статистикийн хувьд ач холбогдолгүй үр дүнтэй байв. Түүнчлэн тус компанийн капиталын оновчтой бүтцийг уламжлалт аргаар тооцоход өр төлбөр-эздийн өмчийн харьцаа 0.43 байхад капиталын жигнэсэн дундаж өртөг хамгийн бага болох бөгөөд компани ЗГ-ын хөнгөлөлттэй зээл, арилжааны банкны бага хүүтэй зээл авснаар капиталын өртгөө бууруулах боломжтой. en_US
dc.subject Капиталын бүтэц en_US
dc.subject Капиталын бүтэц, хүнсний үйлдвэрлэлийн салбар, хөшүүрэг, капиталын жигнэсэн дундаж өртөг, компанийн үнэ цэнэ, санхүүжилт en_US
dc.title Компанийн капиталын бүтцийн шинжилгээг санхүүжилтийн шийдвэр гаргалтад ашиглах нь (“Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах